|
Та манай санал болгож буй доорх улсуудын сургуулиудаас сонгон суралцаж болно |
| Австралийн Технологийн Их сургуулийн салбар /Шанхай/ |
|
|
|
|
Шанхай дахь АТИС-ийн салбар сургууль нь Хятадын гадаадтай хамтарсан их, дээд сургуулиудын шилдэг нь бөгөөд сургалт болон эрдэм шинжилгээний судалгаа явуулдаг, дотоодод төдийгүй гадаадад өндөр нэр хүндтэй 4000 гаруй оюутантай ОУ-ын Бизнесийн Сургууль болохоор зорьж байна. ШАНХАЙ ДАХЬ AТИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД Магистрийн хөтөлбөр ОУ-ЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА ОУ-ын бакалаврын хөтөлбөр нь 4.5 жил үргэлжилнэ. Энэ хөтөлбөр нь Шанхайн Их сургуулийн кредитийн системийн дагуу үнэлэгдсэн хичээл дээр үндэслэнэ. Гадаадын оюутнууд хятад хэлний бэлтгэлээ бүрэн төгсгөж ОУ-ын бакалварын хөтөлбөрт элсэн орно. Тэд хятад оюутнуудтай хамт суралцдаг тул англи, хятад хэлийг нэгэн зэрэг сурах төгс орчин бүрдсэн байдаг. Энэ нь 4.5 жил үргэлжлэх 3 үе шатаас бүрдэнэ. АВСТРАЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ. АТИС нь дээд боловсрол олгодог Австралийн хамгийн шилдэг их сургуулиудын нэг юм. Сурах орчныг сайн бүрдүүлсэн ба чадварлаг багшлах боловсон хүчинтэй, одоогоор 30000 оюутантай. Тэдний 6000 нь дэлхийн 115 орноос ирсэн гадаад оюутнууд. АТИС нь 9 факультет, 100 гаруй мэргэжлийн бакалаврийн хөтөлбөр, 200 гаруй магистрийн хөтөлбөртэй. Дэлхийд АТИС хаана ямар байр суурь эзэлж байна вэ? 200 хамгийн шилдэг их сургуулийн 87-рт тус жагссан байна. Энэ нь The Times Higher QS World University Rankings-Дэлхий боловсролын хамгийн нэр хүндтэй рэйтингийн үзүүлэлт юм. СТИС-д Бизнесийн сургууль нь Австралийн бизнесийн хамгийн том сргуулиудын нэг юм. Одоогоор тус сургууль 8200 оюутантай ба энэ нь АТИС-ийн нийт оюутнуудын 30% юм.Тэдгээрээс 3200 оюутан нь магистрийн хөтөлбөрт хамрагдаж байна. Бизнесийн сургууль нь санхүү, эдийн засаг, маркетинг, менежмент, нягтлан бодох, аялал жуулчлалын менежмент, спортын менежмент, цахим худалдаа ба олон улсын худалдаа ,худалдан авагчийн зан чанар, хөрөнгө оруулалтын анализ, олон улсын санхүүгийн менежмент, маркетинг, Төслийн менежмент, Борлуулалтын анализ, хөрөнгийн арилжаа, менежментийн чадвар, глобал бизнес зэрэг 13 төрлийн мэргэжлээр сургадаг. Тус бизнесийн сургуулийг төгсөгчид бусад их сургуулиудын төгсөгчдийг бодвол ажилд ороход хялбар, эхний цалин өндөр байдагаараа бахархдаг. Бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрт ороход олон жилийн ажлын туршлагатай байх шаардлагагүй болсон. Австралийн 5 дахь том их сургууль ба дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын нэг болсон.
|






![]() | Өнөөдөр | 42 |
![]() | Өчигдөр | 46 |
![]() | Энэ долоо хоногт | 229 |
![]() | Энэ сард | 139 |
![]() | Нийт | 34834 |