|
АНУ:
Виржинийн Олон Улсын Их Сургууль /ВОУИС/ нь тодорхой ур чадвар эзэмшсэн бөгөөд тусгай нөхцөл болзлуудыг хангаж чадахаа баталсан оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр санал болгодог. ВОУИСийн Тэтгэлэгт хөтөлбөрүүд нь сурлагын өндөр амжилттай оюутнуудыг нийтээр хүлээн зөвшөөрч урамшуулах зорилготой юм. Энэ хөтөлбөрүүдийг хувь хүмүүс, байгууллагууд, корпорациуд болон олон нийтийн сангуудас ивээн тэтгэж санхүүжүүлдэг. Тэтгэлэгүүд нь нэг жил 500-7, 200 ам долларын хэмжээтэй байдаг. Эдгээр тэтгэлгүүдийн гол шалгуур нь өндөр амжилт юм. Тэтгэлэг хүссэн хуудсыг зөв бөглөж өгөх нь таны хувьд хүссэн тэтгэлэгээ олж авах эхний шат болж байгаа юм. ÂОУИС-д бүтэн цагаар зэрэг олгох хөтөлбөрүүдэд эхлэн сурах гэж буй, өөр сургуулиас шилжиж ирж буй, баклаврын, мастерийн хөтөлбөрийн бүх гадаад болоод дотоодын оюутнууд тэтгэлэг олгох шалгуурт нийцсэн тохиолдолд энэ тэтгэлэгийг авах эрхтэй. Гэхдээ зөвхөн шалгуурт багтсан тохиолдолд тэтгэлэг заавал авна гэж ойлгож болохгүй. Тэтгэлэгийн Хорооноос тэтгэлэгтэй хамааралтай төрөл бүрийн шалтгаануудад үндэслэн ямар оюутанд тэтгэлэг өгөхийг тогтоодог. Хүсэлт гаргахад бүрдүүлэх ёстой бүх материалуудыг тэтгэлэг горилж буй жилийнхээ 2 сарын 15наас өмнө бүрдүүлж өгөх ёстой. Оюутнууд жил бүр дахин хүсэлт гаргаж болно. Тэтгэлэг авах хүмүүсийн нэрийг 5 сарын үед зарлана. Шинээр тус их сургуульд элсэн орох гэж буй оюутнуудын хувьд TOEFL-ийн 550-иас дээш оноо авсан нөхцөлд тэтгэлэг авах үндсэн нөхцөл хангагдаж байгааг анхаарна уу.Энэ талаар Нээлттэй Хаалга Сан дээрээс мэдээлэл авч болно.
ТАЙВАНЬ:
Тайваний Үндэсний Ченг Кунг Их Сургууль дээр хэд хэдэн төрлийн тэтгэлэг олгогдоно. ОУ-ын Бизнесийн Удирдлагын Магистрын тэтгэлэг:
Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь оюутныг байр, сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.Мөн эрдэм шинжилгээний туслах ажилтанаар ажиллуулж сардаа 200$-300$ цалин авах боломжоор хангана. Тус тэтгэлэгт бакалавр зэрэгтэй, англи хэлний тодорхой мэдлэгтэйь мэргэжлээрээ дор хаяж 2 жил ажилласан туршлагатай гадаадын иргэн хамрагдана. Тайваний Засгийн Газрын Тэтгэлэг Энэ тэтгэлэгийн тухайд тус их сургуульд дор хаяж 1 улирал амжилттай суралцаж буй оюутнуудад олгоно. Тус тэтгэлийг Тайваний Гадаад Харилцааны Яам, Боловсролын Яам, Эдийн Харилцааны Яам болон Үндэсний Шижнлэх Ухааны Консул гэсэн төрийн 4 байгууллагаас олгодог байна.Тэтгэлэгийг мөнгө хэлбэрээр стипенди байдлаар олгоно. Стипендийн хэмжээ сарын 800US$-1000US$ тэнцэнэ. Мөн нэмж онгоцны тийзийн үнийг төлнө.
Их сургуулиас олгох тэтгэлэг:
Энэ тэтгэлэгийн тухайд тус их сургуульд дор хаяж 1 улирал амжилттай суралцаж буй бакалавр, магистр, докторантурын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад олгоно. Энэхүүү тэтгэлэг нь дараахи байдлаар олгогдоно: - Бакалаврт суралцаж буй оюутнуудыг сургуулийн байранд үнэ төлбөргүй байрлуулна. - Магистр, докторантурт суралцаж буй оюутнуудыг байр, сургалтын төлбөрөөс 50%-100% чөлөөлнө.Мөн сар бүр 130US$-500US$-той тэнцэх хэмжээний стипенди олгоно.
ХЯТАД: Засгийн газрын тэтгэлэг: Энэ тэтгэлэг нь засгийн газар хооронд хийгдсэн гэрээний дагуу БНХАУ-ын нэр заасан улсын их сургуулиудад магистр, бакалаврын хөтөлбөрт суралцах хятад хэлний тавигдсан шаардлагыг бүрэн хангасан хүмүүст олгогдоно. Тэтгэлэгт хамрагдагсад нь байр, сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөхөс гадна сар бүр тодорхой хэмжээний стипенд авна.Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Монгол улс дахь БНХАУ-ын ЭСЯ-наас авч болно Хот, мужийн захиргаанаас олгох тэтгэлэг: Тухайн их сургуулийн харьяалах зарим орон нутгийн засаг, захиргаанаас гадаадын оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Тухайлбал Шанхай хотын ихэнхи том их сургуулиудад ийм тэтгэлэгийг олгодог. Тавигдах шаардлага нь тухайн их сургуульд дор хаяж 1 улирал онц, сайн дүнтэй суралцсан байх ёстой. Тэтгэлэгийн хүрээнд тухайн шаардлага хангасан оюутныг сургалтын төлбөрөөс 50%- 100% чөлөөлнө.Мөн зарим тохиолдолд мөнгөн хэлбэрээр тэтгэлэг олгодог. |