Skip to content

Онцлох мэдээ

Виржинийн Олон Улсын Их Сургууль /ВОУИС/ нь тодорхой ур чадвар эзэмшсэн бөгөөд тусгай нөхцөл болзлуудыг хангаж чадахаа баталсан оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр санал болгодог. Үргэлжлэл ...

2009-оны хөтөлбөрүүд

Та манай санал болгож буй доорх улсуудын сургуулиудаас сонгон суралцаж болно


  АНУ       Чех      Малайз    Хятад   Тайвань

Бидний тухай
НЭЭЛТТЭЙ ХААЛГА САНГИЙН ТАНИЛЦУУЛГА Хэвлэх И-мэйл

Нээлттэй Хаалга сан нь нь анх 1997 онд Монголын залуу үеийг дэлхийн хэмжээний өндөр боловсрол эзэмших боломж олгох, орчин үеийн шинэлэг сургалтын арга барилаар гадаад хэлийг заах гэсэн үндсэн зорилготойгоор “Бэйс төв” нэртэйгээр анх байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлний ганцаарчилсан сургалтыг мэргэжлийн өндөр зэрэглэлийн багш нар үйлчлүүлэгчдийн хаягаар явуулж эхэлсэн. Энэ нь тухайн үедээ Монголд шинэлэг, эрэлт хэрэгцээтэй сургалтын үйлчилгээ байлаа. Нийт 30 орчим багш нар 1000 гаруй хүмүүсийг ганцаарчилсан сургалтанд хамруулсан.

1998 оноос Герман улсын их дээд сургуулиудад Монгол залуучуудыг суралцуулж эхэлсэн бөгөөд, Германы Hartnackshule, “Au Pair Zentrale”, “Au Pair 4 you” зэрэг хэлний сургууль, Au-Pair агентлагуудтай хамтран 50 гаруй залуусыг тус хөтөлбөрүүдэд хамруулсан болно.

1999 оноос БНХАУ Бээжин хотын ЭЗУДС-тай гэрээ байгуулж, анхны 15 оюутныг сургалтанд аваачсан. Одоогийн байдлаар БНХАУ-ын 6 хотын 10 гаруй сургуульд 100 гаруй оюутныг суралцуулсан байна.

1999 оноос АНУ-ын дунд сургуулийн оюутан солилцооны байгууллагуудын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн .Энэ хугацаанд 6 байгууллагын шугмаар 150 гаруй сурагчдыг оюутан солилцооны хөтөлбөрт хамруулсан. Түүнчлэн АНУ улсын их дээд сургууль, коллеж хэлний курсуудэд 50 гаруй оюутанг элсүүлж суралцуулсан.

 


 




Цааш унших...
 


Хэлний сонголт

           

Зургийн цомгоос