|
Малайзад суралцах давуу талуудаас: Англи хэлийг орчинд нь үзэх боломж
Амьжиргааны өртөг хямд 1 сард байр, хоолны зардал 200$ орчим болно
АНУ, Австрали, Английн их сургуулиудын дипломтай төгсөнө
Англи, Австрали, АНУ руу шилжих хөтөлбөрүүдтэй
Сургалтын төлбөр АНУ, Австрали, Англиас 3-5 дахин хямд
Цахилгааны инженер, сувилахуйн ухаааны чиглэлээр суралцахад зардал
хямд.Төгссөний дараа ажлын байр 100 хувийн баталгаатай.
Тайваньд суралцах давуу талуудаас:
- Их сургуулиудын шинжлэх ухааны материаллаг бааз суурь маш сайн.Засгийн газраас санхүүгийн дэмжлэг их үзүүлдэг.
- Сургалтын төлбөр харьцангуй хямд
- Тэтгэлэг авах боломж ихтэй .Манай өмнөх оюутнуудаас 40 хувь нь төрөл бүрийн тэтгэлэгт хамрагдсан
- Байр, хоолны зардал боломжийн
- Инженер, архитектур, анагаах ухаан, байгалийн шинжлэлээр суралцвал бусад улсуудтай харьцуулахад сургалтын төлбөр хямд
- Хятад хэлний бэлтгэлийн төлбөр өндөр байдаг ч үндсэн мэргэжлийн ангийн сургалтын төлбөр маш хямд болдог
Чех улсад суралцах давуу талуудаас:
- Бакалавр, магистрын сургалт үнэ төлбөргүй. /Зөвхөн чех хэлний бэлтгэл нь төлбөртэй
- Амьжиргааны өртөг бусад Европын Холбооны улсуудтай харьцуулахад маш хямд 1сарын байр, хоолны зардал 200$-т багтана
- Европын холбооны гишүүн тул Европ даяар чөлөөтэй зорчих боломжтой
- Чех хэл нь славян хэлний аймаг багтах тул орос хэлтэй хүний хувьд сурахад маш хялбар
Хятад улсад суралцах давуу талуудаас:
- Хятад хэл нь дэлхийн хамгийн хэрэгцээтэй гадаад хэлний нэг
- Хөрш улс тул ирж,очих зардал хямд
- Хоолны зардал хамгийн хямд
- БНХАУ-ын ЗаГ-ын болон зарим хотуудын засаг захиргааны тэтгэлэгт хамрагдах боломжтой
АНУ-д суралцах давуу талуудаас: - Дэлхий хамгийн хүчирхэг эдийн засагтай улс тул бизнесийн чиглэлийн сургалтаараа дэлхийд хамгийн шилдэг нь
- Сурахын хажуугаар ажиллах боломжтой
- Хөтөлбөрөө ямар хугацаанд дуусгах вэ гэдгээ уян хатан шийддэг
- Төгссөний дараа эзэмшсэн мэргэжлээрээ 1 жилийн хугацаатай өндөр цалинтай ажиллах зөвшөөрөл өгдөг
|