Skip to content

Онцлох мэдээ

Виржинийн Олон Улсын Их Сургууль /ВОУИС/ нь тодорхой ур чадвар эзэмшсэн бөгөөд тусгай нөхцөл болзлуудыг хангаж чадахаа баталсан оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр санал болгодог. Үргэлжлэл ...

2009-оны хөтөлбөрүүд

Та манай санал болгож буй доорх улсуудын сургуулиудаас сонгон суралцаж болно


  АНУ       Чех      Малайз    Хятад   Тайвань

Нээлттэй Хаалга Сан
НЭЭЛТТЭЙ ХААЛГА САНГИЙН ТАНИЛЦУУЛГА Хэвлэх И-мэйл

Нээлттэй Хаалга сан нь нь анх 1997 онд Монголын залуу үеийг дэлхийн хэмжээний өндөр боловсрол эзэмших боломж олгох, орчин үеийн шинэлэг сургалтын арга барилаар гадаад хэлийг заах гэсэн үндсэн зорилготойгоор “Бэйс төв” нэртэйгээр анх байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлний ганцаарчилсан сургалтыг мэргэжлийн өндөр зэрэглэлийн багш нар үйлчлүүлэгчдийн хаягаар явуулж эхэлсэн. Энэ нь тухайн үедээ Монголд шинэлэг, эрэлт хэрэгцээтэй сургалтын үйлчилгээ байлаа. Нийт 30 орчим багш нар 1000 гаруй хүмүүсийг ганцаарчилсан сургалтанд хамруулсан.

1998 оноос Герман улсын их дээд сургуулиудад Монгол залуучуудыг суралцуулж эхэлсэн бөгөөд, Германы Hartnackshule, “Au Pair Zentrale”, “Au Pair 4 you” зэрэг хэлний сургууль, Au-Pair агентлагуудтай хамтран 50 гаруй залуусыг тус хөтөлбөрүүдэд хамруулсан болно.

1999 оноос БНХАУ Бээжин хотын ЭЗУДС-тай гэрээ байгуулж, анхны 15 оюутныг сургалтанд аваачсан. Одоогийн байдлаар БНХАУ-ын 6 хотын 10 гаруй сургуульд 100 гаруй оюутныг суралцуулсан байна.

1999 оноос АНУ-ын дунд сургуулийн оюутан солилцооны байгууллагуудын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн .Энэ хугацаанд 6 байгууллагын шугмаар 150 гаруй сурагчдыг оюутан солилцооны хөтөлбөрт хамруулсан. Түүнчлэн АНУ улсын их дээд сургууль, коллеж хэлний курсуудэд 50 гаруй оюутанг элсүүлж суралцуулсан.

2000 онд Малайзын KDU коллежтой гэрээ байгуулсны дагуу 12 оюутанг тус коллежэд суралцуулсан нь Малайзад хувийн зардлаар суралцахаар очсон анхны монгол оюутнууд байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл Малайзын 6 коллеж, их сургуулиудад нийт 200 гаруй оюутан суралцуулаад байна . Өдгөө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага байгуулагдаж, Малайзын дэлхийн стандартын боловсролыг хямд өртгөөр эзэмших боломжийг олон зуун Монгол залууст олгосондоо бид сэтгэл хангалуун байдаг.

2003 онд Тайваны Үндэсний Ченг Кунгийн их сургуульд Монголын анхны 11 оюутанг анх суралцуулсанаас 4 оюутан нь тэтгэлэгт хамрагдан суралцаж байна.

Манай байгууллага 2002 онд бүтцийн өөрчлөлт хийж нэрээ “XXI зуун нээлттэй хаалга сан” болгож өөрчилсөн бөгөөд, одоогоор АНУ, Англи, Чех улс, БНХАУ, Малайз, Тайваний олон арван их дээд сургуулиуд , боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголын залуучуудыг дэлхийн хэмжээний өндөр боловсролтой болгох эрхэм үйлсэд бага боловч хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Монголын болон гадаадын хэд хэдэн боловсролын үзэсгэлэн яармагт оролцож байсан. Улсын Мэргэжлийн Хяналтын Албаны боловсролын хэлтсээр хянан шалгагдсан болно.

2008 оны хувьд манай байгууллага Монголын залууст Чех улсын 2 дахь том их сургуулт болох Мазарикийн Их Сургуультай оюутан суралцуулах талаар хамтран ажиллахаар болсон. Энэ нь Европын боловсролын гарц болно гэдэгт найдаж байна.

united states,usa,china,study,students,opendoor mongolia,australia,univercity,univercity of virgina, london univercity, canada unviercity,

 

Хэлний сонголт

           

Зургийн цомгоос